“Саусгоби сэндс”-ын гадаад удирдлагуудын хэрэг прокурорт шилжжээ

images “Саусгоби сэндс” компанийн  удирдах албан тушаалд ажиллаж байсан ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал асан Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежер Филлипин улсын иргэн Кристобал Г.Дэвид,  Хилашион, В.Кажуком нарт гадаад иргэдэд холбогдох татвараас зайлсхийсэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэргийг УМБГ-т шалгаж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.  

Хэргийг эргэн сануулахад, “Тус байгууллагын удирдлагуудыг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нартай хуйвалдан, цуцлагдсан лиценз сэргээсэн, 2007-2011 онд төлөх байсан их хэмжээний татвараас зайлс хийсэн  хэрэгт буруутгаж, өнгөрсөн оны зунаас эхлэн АТГ-т шалгагдаж байсан. Гэтэл хэргийг шалгах явцад мөнгө угаасан байж болзошгүй гэх шинэ мэдээлэл гарч ирсэн тул харьяаллын дагуу УМБГ-т шилжүүлсэн юм. Одоогоор тэднийг Эрүүгийн хуулийн 166.2, 166.3-т зааснаар татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгаж  байна.

Л.Бадрах http://www.ugluu.mn/5511.html

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …