Шинээр мэндэлсэн 4 ихэр хүүхдэд “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламжийн дэвтэр гардууллаа

article-2527341-1A38D45900000578-260_634x419Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө сангийн тэргүүн С.Эрдэнийн шийдвэр, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2013 оны А/181 дүгээр тушаалаар Монгол улсад төрсөн дөрвөн ихэр хүүхдийн эсэн мэнд амьдрах, эрүүл өсч бойжиход дэмжлэг үзүүлэх зорилгоор Баттулга овогтой Магнай, Манлай, Мандал, Маргад нарт тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн Голомт банкны “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламж нээлгэсэн билээ. Тэгвэл тус хүүхдийн хадгаламжийг Хүүхдийн төлөө сангаас олгож байгаа бөгөөд энэхүү дэвтэрийг гардуулах арга хэмжээ өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болж, мөн энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олон шинээр төрсөн Хан-Уул дүүргийн иргэн н.Нанндинчимэгийн 3 ихэр хүү, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэлийн тасгын 43 хүүхдэд шинэ жилийн баярын бэлгийг гардуулан эрүүл энхийг хүслээ.

Засаг.мн

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …