ЦЕГ-аас дөрвөн ихэрийн гэр бүлд 2 өрөө байрны батламж олголоо

51b92094eb7ab03bbig

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Баттулга, гэргий Э.Хандаа нарын залуухан гэр бүл өдгөө 4 ихэр хүүхдээ өлгийдөн аваад байгаа билээ. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд төрсөн дөрвөн иргэнийг өнөөдөр ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт, ЦЕГ-ын захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Адъяабазар нар  эргэж очлоо.

Мөн эргэлтийн үеэр ЦЕГ-ын зүгээс хоёр өрөө байр, мөнгөн шагналаар шагнаж, орон нутагтаа алба хааж байсан ихрүүдийн аав Ч.Баттулгыг Улаанбаатар хотод ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжийг олгож байгаа тухайгаа дуулган, байр авах батламжийг нь гардуулан өглөө.

9da8fdd257c3a15abig

Ихрүүдэд олон байгууллага, хувь хүний зүгээс чин сэтгэлийн бэлгээ хүргүүлж байгаа бөгөөд анх эх барьж авсан эх нялхсын эрдэм шинжилгээний төв нь 18 насанд хүртэл нь өөрийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилэхээр болсон байна. Ихрүүд болон ээжийнх нь бие нь сайн байгаа бөгөөд тусгай өрөө гарган сувилж байгаа юм байна.

Манай улсад дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн анхны тохиолдол бөгөөд хууль эрх зүйн хувьд урд өмнө нь гурван ихэр хүүхдийг улсаас харж хандах тухай зохицуулалт байдаг байсан одоо дөрвөн ихрийг асрах тухай ахин нэгэн журам батлагдан гарах шаардлагатай болж байгааг бид  анхаарах цаг болжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …