Захирамж гарсантай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана болон холбогдох албаныхан шинээр цэцэрлэг байгуулж буй цэцэрлэгийн эрхлэгч нарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг гардууллаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Бид цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ялангуяа цэцэрлэггүй хороодыг эхний ээлжинд цэцэрлэгтэй болгож, бага сургуультай хамтатган цогцолбор барихаар ирэх оны төсөвт тодорхой хөрөнгө суулгаад байна. Хэдийгээр нэг жилийн дотор цэцэрлэгийн насны бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй ч богинохон хугацаанд дутагдлыг багасгахаар ажиллаж байна. Мөн хувийн цэцэрлэгүүдийг дэмжиж ажиллахад онцгой анхаарч ыбайгаагийн илрэл нь өнөөдрийн үйл явдал болж байгаа юм” гэдгийг онцлон хэллээ.
Өнөөдөр тусгай зөвшөөрлөө авсан 23 цэцэрлэгийн 56 бүлэгт 975 хүүхэд хамрагдсанаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 1 хувиар өсөх нөхцөлийг бүрдүүлж байгаагаас гадна 181 ажлын байр шинээр нэмэгдсэн байна.
Жич: Шинээр үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн цэцэрлэгүүдийг нэрлэвэл:
Иргэн Л.Бат-Өлзийгийн “Азжаргалын өргөө”
ИргэнД.Мөнхцэцэгийн “Мөнх-Ирээдүй”
ИргэнН.Ариунболдын “Байгаль эх-эко”
“Эрдмийн чуулган” ТББ-ын “Эрдмийн чуулган”
“Тамирын найзууд” ХХК-ийн “Тамирынн айзууд”
“Батхангай-Өргөө” ХХК-ийн “Бяцхан өргөө”
“Номт-Ирээдүй” ХХК-ийн “Номт-Ирээдүй”
Иргэн Х.Алтангүлийн “Амина”
“Цогт цагийн хүрдэн соёлын төв” ТББ-ын “Номтой жаалууд”
Иргэн Ж.Отгон-Оюуны “Дэлгэрхэн ургамал”
“Хүслийн дагина” ТББ-ын “Хүслийн дагина”
“Юки” ХХК-ийн “Дэлгэрэх цэцэгс”
Иргэн Н.Эрдэнэбилэгийн “Онч сэтгэмж”
“Хүннү” ХХК-ийн “Гоц жаалууд”
Иргэн Э.Цэвэлмаагийн “Далай багачууд”
“Мэргэ-Ахай” ТББ-ын “Ачлал”
“Үйлстийн алтан хэлхээ” ХХК-ийн “Алтан хэлхээ”
“Ароно” ХХК-ийн “Жаргалтай балчирууд”
“Энхрий найзууд” ТББ-ын “Энхрий найзууд”
“Баруун дүүрэн ам” ХХК-ийн “Янзагын найзууд”
ИргэнД.Төлөөлөгчийн “Цагаангэр”
Нандинхишиг ХХК-ийн “Нандинхишиг”
Иргэн Э.Мандхайн “Маралаагийн найзууд” зэрэг цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа эхлүүллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.