Бизнес эрхлэхэд таатай улсуудын жагсаалтад Монгол Улс 54-р байрт оржээ

zasagggg“Форбес” сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг бизнес эрхлэх таатай улсуудын жагсаалтад Монгол Улс энэ жил 54-р байрт шалгарч, өмнөх оны дүнгээс 10 байр урагшилжээ.

Дэлхийн 145 орныг бизнесийн орчноор нь үнэлэхэд жагсаалтыг Ирланд, Шинэ Зеланд, Хонконг, Денмарк, Швед улсууд манлайлсан бол манайхтай зэргэлдээ байруудад Уругвай, Перу, Коста Рика, Саудын Араб, Турк улсууд оржээ. Харин эдийн засгийн хөгжил сайтай Орос, Хятад, Энэтхэг, Казакстан, Индонез манай орны ард жагссан байна.

Монгол Улс 2008, 2009 онд 59, 2010 онд 68, 2011 онд 63, 2012 онд 64-р байр эзэлж байсан юм. Энэ жил 10 байр ахихад авлига багасч, санхүүгийн эрх чөлөө нэмэгдсэн нь голлож нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ.

“Форбес” сэтгүүл манай улсын ДНБ-ийг 10 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 3200 ам.доллар, эдийн засгийн өсөлт 12,3%, ажилгүйдэл 9%, инфляци 14,2% гэж тооцсон байна.

Үзүүлэлт бүрээр Монгол Улсын эзэлсэн байр:

1. Бизнесийн орчин дахь эрх чөлөөний үзүүлэлтээр:

·      Худалдааны эрх чөлөө 3 байр ахиж, 66-р байр

·      Санхүүгийн эрх чөлөө 20 байр ахиж, 70-р байр

·      Xyвь хүний эрх чөлөө 10 байр ахиж, 34-р байр

2. Бизнесийн орчны үзүүлэлтээр:

·      Инноваци, шинийг санаачлах үзүүлэлтээр 4 байр ахиж, 106-рбайр

·      Хөрөнгө оруулагчдыг хамгаалах үзүүлэлтээр 3 байр ахиж,21-р байр

·      Зах зээлийн үзүүлэлт 7 байр ухарч, 87-рбайр

 

3. Бизнесийн үзүүлэлтээр:

·      Технологийн хөгжлөөр 10 байр ахиж, 57-р байр

·      Хориг, хүнд суртлын үзүүлэлтээр 13 байр ахиж, 21-р байр

·      Татварын орчны хувьд 3 байр ухарч, 59-р байр

·      Авлигын үзүүлэлтээр 34 байр ахиж, 75-р байр.

 

zasag.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …