Үйлдвэрлэсэн хугацааг урьдчилан тавьсан бялуу худалдаж байжээ

b4f5d4f475196f61c4b1c2525c377e23_LНМХГ-аас  шинэ жилийн баярыг тохиолдуулан зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжид шалгалт хийжээ.

Тус шалгалтад, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бялууны 5 үйлдвэр, нийтийн хоолны 7 газар, хүнсний бүтээгдэхүүн худалдааны 10 төв  нийт 22 аж ахуйн нэгж хамрав. Шалгалтаар худалдааны төвд зарж буй хүнсний бүтээгдэхүүн нь шошгын шаардлага хангаагүй, Солонгос болон Япон улсад үйлдвэрлэсэн гэх боловч үйлдвэрлэсэн огноогүй, түүнчлэн бялууны үйлдвэрлэлийн хувьд үйлдвэрлэсэн огноог урьдчилж тавьсан, бялууг өөр нэрийн бүтээгдэхүүний хайрцаганд  савласан, мөн үйлдвэрийн хаяг байршил тодорхой бус зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Иймээс МХЕГ-аас ард иргэдийг, худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүний ялангуяа түргэн муудаж гэмтэх өндөг, бялуу зэргийн үйлдвэрлэсэн огноог шалгаж,  хаяг шошго нь тодорхой бус, хувь хүний гар дээрээс болон хадгалалтын горим зөрчигдсөн газраас ямар нэг худалдан авалт хийхгүй байхыг анхааруулав.

Б.Гантуяа

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …