Бөхийн өргөөний гадаа хөл хөдөлгөөн ихтэй байна

Богд хаант Монгол улс тунхагласны  102 жилийн баярын өдрийг тохиолдуулан барилдуулах бөхийн барилдааны тасалбарыг худалдаж авахаар  Бөхийн өргөөний гадаа өглөөнөөс хойш хөл хөдөлгөөн ихтэй, дугаарлаж зогссон иргэдийн урт дараалал үүсээд байна.  Олон арван хүмүүс, бөх сонирхогчид энэ өдрийн барилдааныг  үзэхийг хүсэн хүлээж байгаа ч  харамсалтай нь тасалбарын тоо хязгаартай юм. Бөхийн өргөө нь 2500  үзэгчийн суудалтай. Энд дугаарлаж байгаа зарим  иргэд цагаан сарын болон иймэрхүү томоохон барилдааныг 5000 хүний суудалтай Нисэхийн спорт цогцолборт зохион байгуулж болдоггүй юм болов уу хэмээн уурсаж байна билээ. Олон хүмүүсийг өвлийн хүйтэнд хар өглөөгүүр  дугаарлуулж байхаар  яагаад Яармагийн спорт  цогцолборт бөхийн барилдааныг  барилдуулахаар  зохион байгуулж болоогүй юм бол гэсэн асуулт хариултгүй  үлдлээ.

1533455_494111354037607_223148148_nUgluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …