Zaluu.com сайт Монголын цахим ертөнцийн тэргүүлэгч гэдгээ баталгаажууллаа

Гадаа хүйтний эрч чангаран байвч танхимд шинэ жилийн дуу цангинан, халуу дүүгсэн баярын яриа өрнөн буй энэ өдрүүдэд 2013 оны амжилт бүтээлийн эздээ салбар салбарынхан шалгаруулсаар байна. Тэгвэл zaluu.com сайт хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, онлайн салбараас оны шилдэг сайтын гурван цом өргөмжлөл авч, цахим мэдээллийн салбарт тэргүүлэгч гэдгээ баталгаажууллаа.

alta3

Монгол сэтгүүлчдийн ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс zaluu.com сайтыг оны шилдэг сайтаар тодруулсан бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын оны тэргүүлэгч наадам “Болор үзэг-2013”-ын зохион байгуулагчид Оны шилдэг сайтаар Zaluu.com сайтыг нэрлэсэн байна.

alta4 alta5 alta6

Монголын 112 сайтыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтуудын Холбоо /МОСАХ/ бол интернэт орчинд үйл ажиллагаа явуулж буй аливаа сайт, мэдээллийн хэрэгслэлүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр даацтай үйл ажиллагаа явуулж буй тухайн салбарын ууган төрийн бус байгууллага юм. Монголын цахим салбарын хамгийн нэр хүндтэй, олон нийтэд болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн “Вэб Авардс” наадмын дээд шагнал болох “Шилдгийн шилдэг сайт” цомын эзнээр МОСАХ-ны удирдах зөвлөлийн 21 гишүүн Zaluu.com сайтыг нэрлэсэн байна.

alta1 alta2

Zaluu.com сайт нь 2008 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ онд 5 жилийнхээ ойг тэмдэглэж буй Монголын анхдагч мэдээллийн сайтын нэг юм. Тус сайтад өдөрт дунджаар 200,000 орчим хэрэглэгч зочилж мэдээ мэдээлэл авахын зэрэгцээ, 200 гаруй байгууллага, аж ахуйн нэгж өөрсдийн мэдээлэл, сурталчилгааг түгээдэг Монголын интернэт орчин дахь хамгийн хүчирхэг мэдээллийн хэрэгсэл болоод буй. Түүний зэрэгцээ zaluu.com сайт нь 100 гаруй сайттай хамтран ажиллаж, өдөрт дунджаар 500-600 мянган хандалтыг мөр зэрэгцэн ажиллаж буй сайтууддаа үйлдвэрлэж өгдөг /интернэт хэрэглэгчидтэй линклэн холбодог/ интернэтийн хамгийн хүчирхэг хөтөч буюу нюьс сошл сайт юм.

А.Төмөр

zaluu.com

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …