Азийн шилдэг дасгалжуулагчаар Д.Ганзориг тодорчээ

Азийн боксын холбооноос амралтын өдрөөр Монголын боксын холбоонд нэгэн сайхан мэдээ дуулгажээ. Энэ нь манай боксын Үндэсний шигшээ багийн ахлах багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Дашзэгвийн Ганзоригийг 2013 оны “АЗИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар тодорсон тухай мэдээ байлаа. Тэрээр энэ оны туршид баг тамирчдаа удирдан оролцсон бүхий л тэмцээнд амжилттай орлцсоныг ийнхүү үнэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Монголын боксын өндөр амжилттай байгаад ч Д.Ганзориг багшийн хувь нэмэр оролцсоныг дурджээ. Энэ тухай мэдээллийг МБХ-ноос уламжлав.

Д.Ганзориг дасгалжуулагчийн хувьд Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ З.Энхзориг нарын шилдэг боксчдын багш билээ.

Эх сурвалж: MSPU /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/Азийн шилдэг дасгалжуулагчаар тодорлоо

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …