
Ийнхүү үнэ өссөн нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт сайжирч эхэлсэнтэй холбоотой юм байна. Тодруулбал, АНУ-ын Хөдөлмөрийн яамны гаргасан тооцоогоор энэ сарын сүүлийн долоо хоногийн байдлаар тус улсын ажилгүйдлийн хэмжээ 42 мянгаар багасч, 338 мянгад хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойшхи хугацаан дахь хамгийн их бууралт ажээ. Мөн Японы хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал сайжирч, тэр дундаа аж үйлдвэрийн салбар дахь ажил эрхлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар дээшилсэн статистик мэдээ гарчээ. Үүнээс гадна дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг Хятад улсын эдийн засгийн өсөлт 7.6 хувьтай гарч, тооцоолсноос өндөр байхаар байгааг тус улсын Засгийн газар мэдээлсэн нь ч хүрэн металын үнэ өсөхөд нөлөөлжээ… дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!