Сүүлийн үед улс төрийн авдитага холбоотой олон нийтийн анхаарлыг татсан авлигын хэргүүд ар араасаа цуварч илрээд байгаа тухай холбогдох газрууд мэдээлээд байна. Ажиглаад байхад эдгээр хэргүүд ихэвчлэн МАН-ын гишүүн, өмнөх Засгийн газарт төрийн өндөр алба хашиж байсан эрхэмүүдтэй холбоотой хэрэг байгаа юм. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан эдгээр хэргийг шалгаж явцад зориудаар дуулиан тарьж, олон нийтийн анхаарлыг татах, улмаар МАН-ынхан авлигачид гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэх гэсэн PR-ын явуургүй арга ажиллагаа гэж дүгнэж байгаа гэнэ. Энэ үйл хэрэгт хууль хүчний байгууллагууд татагдан орж байгаа юм биш биз гэсэн хардлага ч олон нийтэд төрж байна.
Өчигдөр ЦЕГ-аас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг зохих байгууллагуудын хүсэлтээр Олон улсын цагдаагийн байгуулага болох Интерполоор эрэн сурвалжлуулж эхлэсэн тухай мэдээлэл хийсэн. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар Интерполоор Н.Хүрэлбаатар гэдэг хүнийг эрэн сурвалжлаагүй байна. Одоогийн байдлаар интерполоор Монгол улсын нэр бүхий 5 иргэнийг эрэн сурвалжилсан хэвээр байгаа юм байна.
А.Тамир Ugluu.mn