Баярын ширээгээ “Туна засагны салат”-аар чимээрэй

venice_tuna-salad-closeupЭзэгтэй та баярын ширээний амтат зуушиндаа юу бэлтгэхээр зэхэж байна вэ? Арай нийслэл салат, өндөгний, луувангийн гээд л үргэлж хийдэг салатаа бэлтгэх гэж байгаа юм биш биз. Тэгвэл түр азнаад доорхи “Туна загасны салат”-ыг хэрхэн хийх талаар зөвлөгөөг уншаад үзээрэй. Маш хялбар гар доорхи материаллаар тэжээллэг, басхүү шинэ нэр төрлийн салатаар ширээгээ чимээрэй!

Орц:

– 6 ш чанасан өндөг
– 1 ш сонгино
– 185 гр өөрийн шүүсэнд нь нөөшилсөн туна загас
– 30 гр майонез
– 1 халбага укроп
– 2 ш улаан лооль

Хийх арга:

1. Чанасан өндгөө нарийхан гонзгой хэлбэртэй хэрчиж саванд хийгээд дээрээс нь сонгиноо жижиглэн хийнэ.
2. Лаазалсан туна загасыг шүүснээс нь салган авч өндөг, сонгино дээрээ хийгээд майонезтайгаа сайтар хутгана.
3. Таваглахдаа улаан лоолио нимгэн хавтгай хэрчиж тавган дээрээ тавиад салатаа дээрээс нь таваглана. Укропоо салат болон улаан лоолин дээрээ цацна. Мөн ногоон огурци болон ананас эсвэл киви нимгэн хэрчимж тавгаа чимэглэж болно. Ананас болон киви нь туна загасны салаттай төгс зохицдог гэдгийг санаарай

index

Санал болгох мэдээ

12 сарын 05-аас өмнө өвлийн идэшээ очиж аваарай

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар …