Жүжигчин Б.Нармандах, Г.Амгаланбаатар нар Төрийн дээд одонгоор шагнууллаа

Өнөөдөр УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, Г.Амгаланбаатар нар Төрийн дээд одон медалиар шагнууллаа. “Амьдралын алтан хонх”, “Унаган хайр” зэрэг жүжгийн дууг дуулж амьдруулсан, дуучин, жүжигчин МУСТА Б.Нармандахын урлагт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

Харин УДЭТ-ын чадварлаг жүжигчдийн нэг Г.Амгаланбаатарыг Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнаж байна.  Тэрбээр “Атга нөж”, “Хар санаа хайр сэтгэл”, “Цахлай”, “Парисын дарь эхийн сүм” жүжгийн гол ба туслах дүрийг чадварлаг бүтээснээс гадна “Орхидос”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Хайрлаагүй амь”, “Баасан гариг” зэрэг уран сайхны кинонд тоглож байсан билээ. Мөн энэхүү хоёр уран бүтээлч УДЭТ-ын энэ оны шилдэг уран бүтээл “Кихот ноён” жүжигт  тоглож, Б.Нармандах Альдонса Лоренса гэх тариачин бүсгүйн дүр, Г.Амгаланбаатар Кихот ноёны шадар туслагч Санчо Пансогийн дүрийг бүтээсэн билээ.

Санал болгох мэдээ

Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд …