Serie А болон Bundes Liga-ээр сонин хачин

imagesBundes Liga-ээр сонин хачин

Тун удахгүй нээгдэх солилцоо наймааны цонхонд Германы шилдэг багууд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Ирэх 1-р сард хамгийн их олны анхаарлын төвд орж хүлээгдэж байгаа зүйл бол Польш довтлогч Robert Lewandowski-ийн цаашдын ирээдүйн тухай юм. Түүний хувьд ирэх зун Dortmund-тай хийсэн гэрээ нь дуусах бөгөөд Borussia-гийн зүгээс ирэх 1-р сард тоглогчийг бусад клубуудтэй урьдчилсан тохиролцоо хийхийг зөвшөөрсөн юм. Түүний араас Европын бүх л томчууд хөөцөлдөж байгаа бөгөөд энэ жил нийт 4-н ч том цомыг хүртээд буй Bayern Munich клубтэй удаан хугацааны турш нэр холбогдоод байгаа билээ.

Мөн Bayern Munich багийнхаа хамгаалтын дундын шугамыг хүчирхэгжүүлхээр Eintracht Frankfurt –ээс хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч залуу авьяастан Sebastian Rode-ийг сонирхож байна.

Энэ улирал эхэлсэнээс хойш Mats Hummels, Neven Subotic, Marcel Schmelzer, Ilkay Gundogan and Lukasz Piszczek зэрэг багийн гол гол түлхүүр тамирчидаа янз бүрийн хугацааны бэртэлд алдаад буй Borussia Dortmund клуб ч өвлийн солилцоо наймааны цонхоор тун завгүй ажиллах төлөвлөгөөтэй байгаа бололтой.

Тэд ирэх зун багаа орхих Lewa-г орлуулхаар Porto-гийг Jackson Martinez болон Hertha Berlin-ний Adrian Ramos, Hoffenheim-ийн Kevin Volland нарын араас ангуучлах ажээ.

Borussia-гийн хувьд өөрсдийн шилдэг тоглогчид болох llkay Gundogan болон Marco Reus нарыхаа гэрээг сунгаж багтаа авч үлдэх тал маш их санаа золвоосон том асуудал болжээ.

Учир нь эдгээр тоглогчдын араас Real Madrid болон Manchester United зэрэг том багууд багтаа элсүүлхээр хөөцөлдөж байгаа юм.

5Serie А- гаар сонин хачин

Удахгүй нээгдэх өвлийн солилцоо наймааны цонхоор Италийн томчууд болох Juventus, Roma, Napoli, InterMilan болон AC Milan клубуудал өөрсдийн хүчийг зузаатгахаар  шинэ залуу авьяастнуудын араас идэвхитэй ангуучлах бололтой.

Өнгөрсөн жилийн Serie A-гийн аварга Ювентус клубын гол тархи болсон Андре Пирлогийн ирээдүй ирэх 2-р сард тодорхой болох бололтой. Түүний гэрээ энэ зун дуусгавар болох бөгөөд 34 настай түүнийг Европын топ багууд эгнээндээ элсүүлэх хүсэлтэй байгаа нь ойлгомжтой юм.

Мөн энэ үед бараг Италийн бүхий л томчууд Cagliari  клубээс сүүлийн үед тодоор гялалзаж буй хагас хамгаалагч Radja Nainggolan- ийг ихэд сонирхож түүнтэй холбоо тогтоохоор хичээж байгаа бололтой. Хэрвээ PirloJuventus-аасявахюмболNainggolan–ний шилжилт бүрэн боломжтой гэж яригдаж байгаа ч FredyGuarin-аа Англи руу явуулхаар зэхэж буй Inter Milan Juventus-ийн энэ санаархалд том саад болж мэдхээр байна. Guarinсаяхан сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө: Яг одоо би энэ талаарх яриаг үгүйсгэж чадахгүй, би Jose Mourinho-той биечлэн ярилцаагүй ч миний агент Chelsea-тэй ярилцаж байгаа хэмээн ярьжээ.

AC Milan клубын хувьд Япон тоглогч Keisuke Hondaаль хэдийнээ 1-р сард ирхээр болсоны дээр Cagliari –ийн хаалгач Agazzi, Lazio-гийн Hernanes болон Parma-гийн Marco Parolo нараар хүчээ зузаатгах боломжтой талаар яригдаж байна. Гэхдээ Agazzi-гийн араас Fiorentina клуб ч бас идэвхитэй хөөцөлдөж байгаа аж.

Roma клубын хүчээ зузаатгахаар төлөвлөж буй тоглогчид: Rafael Benitez өөрийн хуучин хамтрагчид болох Daniel Agger болон Martin Skrtel нараар хамгаалалтын шугамаа хүчирхэгжүүлхийг зорьж байгаагийн зэрэгцээ довтолгооны шугамандааCesena-гийн 21 настай довтлогч Alberto Almici мөн Францын Lyon клубын довтлогч  Bafetimbi Gomis нарыг ихээр сонирхож байгаа юм.

Ц.Эрдэнэхүү хийморь.мн

Санал болгох мэдээ

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд …