Бяслагтай шарсан загас /хийх арга/

7366322-dish-of-delicious-fried-fish-on-the-tableОрц

Нэг хүний порц

  • Цагаан загасны цул мах – 200 гр
  • Чинжүү – 100 гр
  • Улаан лооль – 50 гр
  • Нимбэгний шүүс – 1 х/б
  • Давс – 2 гр
  • Хар перец – 2 гр
  • Сонгино – 30 гр
  • Олив тос – 1 х/б
  • Үйрүүлсэн бяслаг – 30 гр  х/б- хоолны халбага

Хийх арга:

  1. Загасны цул махаа угааж сэврээгээд нимбэгний шүүс шүршиж, давс, перецээр амт оруулж хэсэг байлгана.
  2. Сонгиныг цэвэрлээд хярж хэрчинэ.
  3. Шарх шүүгээгээ 200 градус хүртэл халаана.
  4. Хайруулын тавганд оливын тосоо хийж халаагаад  амталсан загасаа 2 талаас нь жигд шараад шарх шүүгээнд хийж шарна.
  5. Загасаа шарагдаж болж байх хооронд сонгино, чинжүүгээ шараад кетчупээр амтална.
  6. Загасаа гаргаад хачирын хамт таваглаад будаа дагалдуулан өгнө. Дээрээс нь зорж, үрсэн  бяслагаа жигд тарааж цацна.
  7. Бэлэн болсон загасны мах, ногооны хачираа будааны хамт таваглана.

index

Санал болгох мэдээ

Өглөөний цайг өөртөө зориулахын ач тус

Эерэг, аз жаргалтай өдрийн эхлэл нь өглөөний цайтай холбоотой. Гэтэл завгүй гэх тодотголтой амьдралын хэмнэлд …