ҮЭ-ийн шинэ ерөнхийлөгчид баяр хүргэсэн мэндчилгээ ирсээр байна

images МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Амгаланбаатарт түншлэгч байгууллагууд, ҮЭ-ийн шат шатны байгууллагуудын мэндчилгээ тасралтгүй ирсээр байна. Өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар түүний ажилд амжилт хүссэн байна. Х.Амгаланбаатар нь ҮЭ-ийн бодлогоор бэлтгэгдсэн, цөөн тооны хүчтэй лидерүүдийн нэг юм. Тэрбээр ойрын жилүүдэд МҮЭХ-ны бүтэц, бүрэлдэхүүнийг эргэн харж, анхан болон дунд шатны нэг­жүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарна хэмээн мэдэгдсэн. Мөн Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ажил нь амжилттай болж байгаа ч цаашид улам эрчимжүүлэхийн төлөө ажиллана гэлээ.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …