Хар бич өдөр

bichАргын тоололын 2014 оны 1-р сарын 1-ны лхагва гараг буюу шинэ оны эхний өдөр, билгийн тоололын өвлийн дунд хөх хулгана сарын битүүний  буд гараг. 8 цагаан мэнгэтэй,  усан хөлөлтэй, рашааны барилдлагатай хар бич өдөр. Өдрийн наран 8:43 цагаас мандаж, 17:07 цагт жаргана.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс засуулах буюу сэвлэг үргээхэд  тохиромжгүй.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …