БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

DSC07742   Шинэ он гарах мөчийг сэтгэл догдлон хүлээж буй Баянгол дүүргийн иргэддээ Шинэ жилийн мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхныг хүсье.
 Улиран одож буй 2013 он их бүтээн байгуулалт, шинэчлэлийг эхлүүлсэн жил байлаа. Цэвэр, цэмцгэр, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих ажлыг эхлүүлж, хог хаягдлын менежментээ шинэчлэн, гэр хорооллын айл өрхөд бүрэн шаталттай зуухыг түгээх зэрэг олон ажлыг эхлүүллээ.
 Түүнчлэн “Эмүүжин” нэртэй хүүхдийн эмнэлэгийг ашиглалтанд оруулж, орон сууцны гадна талбайг камержуулах төслийг амжилттай хэрэгжүүллээ. Үүнд манай дүүргийн иргэдийн оролцоо өндөр байсанд талархаж байна.
  Ирж буй шинэ онд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж, шинээр хийх ажлынхаа эхлэлийг зөв тавьж, та бидний хамтын ажил улам өөдрөг бүтэмжтэй байна гэдэгт итгэл дүүрэн байна.
Баяр хөөр нүдэнд гэрэлтсэн
Баясал инээд сэтгэлд нь цалгисан та бүхэндээ
Шинэ бүхний дээдийг бэлэгдэж
Шижир нарны цацраг атгуулан мэндчилье.
НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …