Билгийн тооллын өвлийн адаг хөхөгчин үхэр сарын шинийн 1. Долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Аргын тооллын 1 сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 1, Элдэв тэнгэртэн одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
