Шинэ оны эхний өдөр 119 хүүхэд мэндэлжээ

2014 оны 1 дүгээр сарын 1-ний 11.00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал Клиникийн нэгдүгээр амаржих газарт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Нийслэлийн II амаржих газарт тус тус очин, шинэ оны эхний өдөр төрсөн эх, үрсдээ баяр хүргэж, бэлэг өглөө.

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, өнгөрсөн жил хүн амын өсөлтийн хувьд хамгийн оргил цэг байлаа. Нийт төрөлтийн хэмжээ 1990-ээд оны түвшиндээ очсон, өндөр үзүүлэлттэй гарсан байна. Хүн амын өсөлт юун түрүүнд төрөлтөөс шалтгаална, мөн төрсөн хүмүүсээ эрүүл саруул байлгах нь хүн амын өсөлтөд хамгийн чухал нөлөөтэй хэмээв.

Монгол улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрч чадаж байгаа ч үүнээс илүү бууруулах нөөц, бололцоо бий. Энэ жилийг Эрүүл мэндийн яамнаас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байгаа хэмээн Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн юм.

alt

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа шинээр төрсөн ээжүүддээ баяр хүргэж, энэ онд Монгол улсын хэмжээнд хүн амын өсөлт нэмэгдсэн, эх, нярайн эндэгдэл эрс буурсан, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тодорхой хэмжээгээр шинэчлэн, нэвтрүүлж ажиллаж байгаа баяртай мэдээг дуулгасан юм.

Мөн II амаржих газрын хамт олонд амжилттай ажиллаж буйд баяр хүргээд, 2014 онд илүү их чармайн ажиллах, Монголын хүн амын өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулж, өнгөрсөн оныхоо амжилтыг дахин ахиулахыг хүслээ.

alt

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …