Л.Гантөмөр сайд, асрах төвийн 13 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөө амлажээ

indexБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр 13 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх болсон талаараа хэллээ. Гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийн зарж цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө “Гэрэлт ирээдүй” өдөр өнжүүлэх төвийг барь­сан Б.Уранчимэг гэх бүсгүйд сайд талархалаа илэрхийлэн ийнхүү 13 хүүхдийнх нь төлбөрийг төлөхөө амласан юм.

“Ивээл энэрэл” ТББ-ын тэргүүн “Гэ­рэлт ирээдүй” өдөр өнжүүлэх бүлгийн багш ажилтай Б.Уранчимэгийг 110 гаруй хүүхдүүд ээжээ гэж дууддаг бөгөөд түүний 50 га­руй хүүхэд их, дээд сургууль төгсөөд Монгол Улсын залуу боловсон хүчин болон бэлт­гэгдсэн аж.

Санал болгох мэдээ

Криптовалютын арилжааны үндэс

Хүн бүр өөрийн хуримтлалыг хамгаалахын тулд хүчин чармайлт гаргадаг – үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, …