Халимагийн гашуудлын өдөр 12 сарын 28-нд тохиодог

Элиста хотод байх дурсгалын цогцолборт буй гэрэлт хөшөө12-р сарын 28-ны өдөр бол Халимагийн ард түмний хувьд гашуудлын өдөр юм. 1943 оны 12-р сарын 28-ны өдөр Эх орноосоо урвасан гэдэг нэрийн доор Зөвлөлт Холбоот Улс өөрийн харьяанд байсан бага үндэстнүүдийг цөллөсөн. Халимагуудыг энэ хар сүүдэр бас дайрсан юм. Энэхүү ажиллагааг маш нууц байдлаар явуулсан бөгөөд нэг шөнө л бүх халимаг айл бүрийн үүдэнд буутай цэрэг дагуулсан офицер “хаалгийг нь цохин”, явахад бэлдэхийг тушаан тэднийг нүүлгэн шилжүүлэх болсон тухай тушаалыг уншин буугаараа чичлэхэд, эр нөхөр нь цэрэгт явсан, орос хэл мэдэхгүй хүүхэд, эмэгтэйчүүдэд ямар хүнд байсан бол. Тэд тал нутаг дахь Халимагуудыг нүүлгэхийн зэрэгцээ улаан армид байлдаж байсан бүх халимаг цэргүүдийг фронтоос татан хамгийн хүнд уурхай, усан цахилгаан станц барих ажилд ажлуулсан юм. Ийнхүү 1943-1957 он хүртэл үргэлжилсэн геноцид эхэлсэн. Зөвлөлт систем задарсаны дараа Халимагийн нийслэл Элиста хотод ерөнхийлөгч Кирсан Үлемжиновын санаачилгаар энэхүү гунигт хар жилүүдэд амиа алдсан ах дүү, төрөл төрөгсөдөө дурсан санах үүднээс дурсгалын цогцолбор байгуулсан юм. Энэхүү цогцолборт халимагууд жил бүрийн 12-р сарын 28-нд ирж гашуудах бөгөөд улс даяар ямар нэгэн баяр цэнгэлийн үйл ажиллагаа явуулдаггүй. Тус цогцолборт байх воганыг тэднийг яг ачсан байдлаар нь тохижуулсан байх бөгөөд тэнд “Хрущевын зэргийг чөлөөлөгч” хэмээн тавьсан байдаг. Энэхүү гашуудлын өдрийг эргэн дурсах үйл ажиллагаанд “Тод дөрвөлжин” ТББ-ын гишүүд болон Халимагт суралцдаг монгол оюутан залуус оролцлоо.

Элиста хотод байх дурсгалын цогцолборт буй гэрэлт хөшөөЭлиста хотод байх дурсгалын цогцолборт буй гэрэлт хөшөө

 

 

602442_375318539271903_2083360585_n 996080_375319775938446_1232007734_nХалимагийн ард түмэн тэртээх он жилүүдийн хар өдрүүдийг хэзээ ч мартахгүй


1538930_375319362605154_150249771_nХалимагуудыг зөөж байсан таваарын вагоныг энэ хүнд жилүүдийн  хар дурсамжийг сануулах үүднээс эл цогцолборт яг тэр үеийн байдлаар нь “хадгалжээ”


Халимагуудыг нүүлгэж байгааг харуулсан зурагХалимагуудыг нүүлгэж байгааг харуулсан зураг


Эзэнгүйрч хоцорсон орон гэрЭзэнгүйрч хоцорсон орон гэр

 

https://www.facebook.com/toddorvoljin.tbb?fref=ts

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …