НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолоор “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг баталсан юм. Энэхүү журам нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд журмаар нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс ногдуулан авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу нэвтэрч байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авах зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг баталсан.
НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээх бол нийслэлийн Авто замын газар нь авто зам ашигласны төлбөрийн орлого төлснийг гэрчлэх тусгай наалт тэмдгийг төлбөр төлсөн тээврийн хэрэгсэлд олгох юм. Харин шалган бүртгэх товчоодоор орж ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг хураан авсныг гэрчлэх тасалбар олгоно. Тасалбар нь хяналт тавих байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажсан, огноотой, тодорхой нууцлал бүхий үнэт цаас байх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах
авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ
/төгрөгөөр/
№ | Тээврийн хэрэгслийн ангилал | Хувьхэмжээ | ||
1 | Суудлын | Такси | 30000 | |
2 | Бусад /2000 см3 хүртэл/ | 20000 | ||
3 | 2001-3000 | 30000 | ||
4 | 3001 дээш | 40000 | ||
5 | Ачааны | 1 тнхүртэл | 40000 | |
6 | 1-2 тн | 45000 | ||
7 | 2-3 тн | 50000 | ||
8 | 3-5 тн | 55000 | ||
9 | 5-8 тн | 60000 | ||
10 | 8-10 тн | 65000 | ||
11 | 10 тн-с дээш | 70000 | ||
12 | Автобус | 15 хүртэл | 40000 | |
13 | 15-аас дээш | 60000 | ||
14 | Цистерн | 50000 | ||
15 | Тусгай | 40000 | ||
16 | Чиргүүл | 30000 | ||
17 | Механизм | Тээвэрүйлчилгээний | 60000 | |
18 | Технологийн | 60000 | ||
19 | Багаоврын | 30000 | ||
20 | Мотоцикл, мопед | 2 дугуйт | 10000 | |
21 | 3 дугуйт | 10000 |
тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ
/төгрөгөөр/
Тээврийн хэрэгслийн ангилал | Суудлын тэрэг | Зорчигч тээвэр | Ачаа тээвэр /даац, тонн/ | Механизм | ||||||
12 хүртэл хүний суудалтай | 12-24 хүртэл х хүний суудалтай | 24-с дээш хүний суудалтай | 2 голтой авто тээврийн хэрэгсэлд /3,5 тн хүртрэл/ | 2 голтой авто тээврийн хэрэгсэлд /3,5 -18тн хүртрэл/ | 3 голтой авто тээврийн хэрэгсэлд /18-24 тн хүртрэл/ | 4-6 голтой авто тээврийн хэрэгсэлд /24 тн-с дээш/ | ||||
Хураамжийн хэмжээ | 1000 | 0 | 0 | 0 | 1000 | 2000 | 3000 | 5000 |