Г.Алтанхүүгийн ар гэрийнхнээс байцаалт авчээ

indexНайз охиноо хэрцгийгээр зодож амь насанд нь  хүрсэн хэрэгт шалгагдаж байгаа Г.Алтанхүүд холбогдох хүн амины хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Г.Алтанхүүгийн хамаатан гэгдэх н.Болормаа, н.Бурмаа нараас байцаалт мэдүүлэг авчээ.  н.Болормаагийн хувьд талийгаач бүсгүйг хэд хэдэн хувийн эмнэлгээр дагуулж  явсан, сүүлд ГССҮТ-д  хүргэж ирсэн нэгэн юм. Тэрбээр талийгаачийн нагац эгч н.Сүрэнхорлоод “Талийгаачийг найз  залуудаа зодуулсан” гэж хэлсэн байдаг. Харин Г.Алтанхүүгийн үеэл дүү МҮОНТВ-ийн  HIT нэвтрүүлгийн хөтлөгч байсан  н.Бурмаа  мөнгө төлөөд дүүгээ батлан  даалтад гаргахаар хөөцөлдөж  явсан  тухай хэвлэлээр мэдээлсэн.

Энэ хэрэгт Ерөнхийлөгч анхаарал хандуулж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг  зогсохоо мэдэгдсэн. Түүнчлэн   Ерөнхий прокурор Д.Дорлигжав талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор   дахин задлан шинжилгээ хийж,  шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилсон байна.
ньюс.мн С.ОТГОН

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …