Хөлбөмбөгийн солилцооны сониноос

Football-Transfer-wageringЧелси клубын “Оны шилдэг тоглогч” шагналыг сүүлийн 2 жил дараалан аваад буй Испани залуу Juan Mata-г хэрвээ өөрөө хүсвэл Stamford Bridge-ээс явах боломжтой талаар Челсигийн дасгалжуулагч Jose Mourinho ярьсан байна. Juan Mata-гийн хувьд Mourinho-г эргэн ирсэнээс хойш төдийлөн гараанд багтан тоглож чадахгүй байгаа бөгөөд ирэх зун Бразил улсад зохион байгуулагдах ДАШТ-нд Испаний шигшээ багийн бүрэлдхүүнд баталгаатай багтахын тулд байнга гараанд гарч тоглон шилдэг формондоо орох хэрэгтэй байгаа юм. Түүнийг Real Madrid, Barcelona, PSG, Monaco, Liverpool, Tottenham, Manchester United зэрэг томчууд эгнээндээ нэгтгэж хүчээ зузаатгах хүсэлтэй байгаа билээ. Энэ өвлийн наймааны цонхоор түүний ирээдүй хэрхэхийг хамтдаа харцгаая.

Манчестер Юнайтед клуб Туркийн шигшээ болон Fenerbahce клубын хаалгач 24 настай Mert Gunok-ийг 1,5 сая фунтээр авахаар ярилцаж байна. Учир нь Юнайтедийн 2-р хаалгач Andres Lindegard энэ өвлийн солилцоой наймааны цонхоор Италийн лиг рүү шилжиж болзошгүй байгаа юм. Мөн Манчестер Юнайтед клубын менежэр David Moyes довтолгооны шугамандаа хүч нэмэхээр Италийн аварга Juventus багаас Arturo Vidal болон Borussia Dortmund багаас Marco Reus нарыг анхааралдаа аваад байгаа бөгөөд Reus-ийн төлөө Dortmund 50 саяыг шаардаж байгаа бол Juventus-ийн ерөнхий менежэр  Giuseppe Marotta өөрийн тоглогчоо 100 саяар үнэлээд байгаа юм.

Энэ зун гэрээ нь дуусах Манчестэр Ситигийн төвийн хамгаалагч Joleon Lescott-ийн араас Туркийн Besiktas баг хөөцөлдөж байна. Ямартай ч Ситигийн төвийн хамгаалагчийн байрлалд хүч дутмаг байгаа учраас зуныг хүртэл Manuel Pellegrini түүнийг явуулахгүй бололтой.

Лондоны “Их буучид” Cardiff City-г Emirates цэнгэлдэхдээ эцсийн мөчид 2 гоол дараалан оруулж буулган авсан тоглолтонд довтлогч Nicolas Bendtner-ийгээ бэртэлд алдаад байгаа билээ. Тэгвэл энэ өвлийн солилцоо наймааны цонхоор тэд цагтаа ПЛ-т мандаж явсан Dimitar Berbatov-ийг Fulham-ээс 2 саяаар авахаар төлөвлөж байгаа гэнэ. Berba-гийн хувьд Craven Cottage-ээс энэ өвөл явахыг үлдэхээс илүүд үзэж байгаа бололтой.

Мөн Arsenal клубын хувьд хэрвээ PSG клуб Real Sociedad багаас Griezmann-ийг багтаа элсүүлж авах юм бол тэдний довтлогч Lavezzi-г өөрсдийн эгнээндээ нэгтгэхээр хичээх бололтой. Учир нь Lavezzi-гийн хувьд энэ улиралд PSG-ийн гарааны бүрэлдхүүнд төдийлөн багтахгүй байгаа.

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …