Найруулагч Д.Бямбасүрэн: Леонардо ди Каприог их өрөвдсөн

Монголтой холбоотой, Монголыг сонирхдог гер­ман­чуудаас “Ингэн нулимс” киног үзээгүй хүн бараг үгүй болов уу. Манайхны талаар ярихдаа “Ингэн нулимс” киног заавал дурд­даг. Энэ киноны найруулагч Д.Бямбасүрэн­тэй  Берлин хотноо уулзсан юм. Тэр­бээр Мюнхений Телевиз, киноны дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд “Ингэн нулимс” кино зөвхөн Оскарт нэр дэвшсэнээс гадна Баварийн телеви­зийн шагнал, Баварийн шил­дэг киноны шагнал, “Direc­tors Guide of America Award”, Германы Киноны шагнал зэргийг хүртсэн. Харин “Шар нохойн там” киногоороо Германы Үндэс­ний Кино Академийн “Ал­тан Лола” шагнал” авсан юм. Д.Бямбасүрэн нь Оскарт нэр дэвшсэн Монго­лын цорын ганц найруу­лагч гэдгийг дурдах нь зүй­тэй байх.  Түүнээс сүүлийн үед яагаад чимээгүй бол­сон талаар асуухад  “Ээжийн ажил хийгээд  завгүй байгаа” хэмээн тайлбарласан юм.

-2005 онд та “Ингэн нулимс” киногоороо Оскарт нэр дэвшиж, Холливудын оддын хамт “Кодак” кино театрт мөр зэрэгцэн зогсож байсан тэр үеэ эргэн нэг дурсаач.

-Яахав дээ, тэр үед би чинь оюутан байсан шүү дээ. Оюутан хүн ямар байдаг билээ. Хоол, байрныхаа мөн­гийг яаж олох вэ гээд л өдөр нь сураад л, орой нь ажил хийдэг байсан үе.  Тийм том, нэр хүндтэй юм руу орчихлоо шүү гээд л учиргүй бодоод байгаагүй. Тэр үеийг эргэн дурсахдаа ч би тэгж их омог­шоод, бардаад байдаггүй. Мэдээжийн хэрэг богинохон хугацаанд болж өнгөрсөн боловч маш хурц сэтгэгдэл үлдээсэн мөч байлаа. “Кодак” кино театрт, Оскар гардуулах ёслолын ажиллагаанд орол­цоод явж байхад хоёр гурван ч удаа намайг сандаргасан гэх тийм тохиолдол гарсан. Хүмүүс­тэй юм ярьж байгаад л эргээд харахад маш  танил царай харагдана. Тэгээд л сандраад толгой дохино.

-Нөгөө телевизээр кино байнга гардаг дэлхийн нэртэй жүжигчид бүр танил хүн шиг харагдаад уу?

-Тийм. Ер нь бол нөгөө хүршгүй, халдашгүй хол бай­сан хүмүүс чинь бидний л адил, бие биетэйгээ наргиа наадам хийгээд л явж байсан.

-Оскарт нэр дэвшээд “Кодак” кино театрын тай­зан дээр зогсоод нэрээ дуудуулж байхад ямар санагдаж байв?

-Тэр үед би Леонардо де Каприог л их өрөвдсөн. Мань хүн шагналд нэр дэвшигч­дийн нэрийг танилцуулсан. Тэгээд миний нэрэн дээр ирээд хэлэх гэж нэлээд гац­хад нь би дагаад бүр сандар­чихсан. Бусад нэрүүдийг торох­гүй уншсан. Харин миний нэрийг… дэлгэрэнгүйг энд дарж уншина уу!

Санал болгох мэдээ

Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн гишүүн Батбаярын …