Михаэль Шумахер хоёр дахь хагалгаандаа оржээ

8077Формула 1-ийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер өнгөрсөн онд буюу 12-р сарын 30-ны өдөр Франц улсын Альпын нуруунд байрлах Мерибель амралтын цогцолборт цанаар гулгаж байхдаа онхолдон, хад мөргөж толгойдоо гэмтэл авсаны улмаас ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Алдарт нисгэгчийг тэр даруй эмнэлэгт хүргэн мэс засалд оруулсан ч ухаан оролгүй комд орсон хэвээр байсан аж. Түүний хоёр дахь удаагийн тархины хаван арилгах хагалгаа Гренобль хотын эмнэлэгт өчигдөр амжилттай болсон байна. Гэвч эмч нар санаа амрах болоогүй гэдгийг мэдэгдээд байгаа бөгөөд Шумахерийн биеийн байдал бага зэрэг л дээрдсэн. Түүнээс амь насанд нь аюулгүй гэх баталгаагүй байгаа гэдгийг онцлон мэдэгджээ.

Түүний хагалгаа хоёр цагийн турш үргэлжилсэн бөгөөд эмч нар нисгэгчийн биеийн хэмийг 34-35 градусын хооронд байлгаж, тархинд хүчил төрөгч тасралтгүй хүргэх арга хэмжээг авсаар байгаа гэнэ.

Сонирхуулахад, цанын баазынханы хэлсэнээр Михаэль Шумахер цанаар гулгахдаа мастер цанчдын гулгадаг хүнд замыг өөрөө сонгон гулгасан аж. Огцом уруу, мурий, хад цохио ихтэй эл замыг аюултай гэдгийг баазынхан анхааруулсан ч огт тоогоогүйн улмаас эл хэрэг гарсан бололтой.
index

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …