Энэ амралтын өдрүүдэд “Травиата” дуурь тавигдана

imagesДуурь бүжгийн эрдмийн театр шинэ оны анхны тоглолтоо Ж.Вердийн “Травиата” дууриар эхлүүлэхээр болжээ. Дуурь энэ бямба, ням гаригт тоглогдох бөгөөд гол дүр Виоллетад гавьяат жүжигчин Ө.Уянга, гоцлооч Б.Эрдэнэтуяа нар тоглох юм байна.

Сонгодог урлагийн ноён оргилуудын нэгд зүй ёсоор тооцогддог, хайр дурлалын гэгээн сайхан болон хүний сэтгэлийн шуналыг өгүүлдэг тус дуурийн цомнолыг А.Дюмагийн  “Камелын цэцэгт хатагтай” дууриас сэдэвлэн А.Пиява бичжээ.

Сонирхуулахад, “Травиата” дуурийг анх 1977 онд Ё. Цэрэндолгор найруулан Монголын үзэгчдийн хүртээл болгожээ.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …