Спортын гэрэл зургийн үзэсгэлэн гарна

   index    Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Оросын элчин сайдын яамтай хамтран зохиосон “Спорт фото-2013” уралдаанд ирсэн гэрэл зургуудыг энэ сарын 15-нд Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд олны хүртээл болгох гэж байна.

        Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бүтэн жилийн хугацаанд үргэлжилж буй тус уралдааныг “Сочи 2014” олимпийн наадмыг угтан зохион байгуулж буй бөгөөд эцсийн дүнг энэ сарын долоонд гаргах аж.

       Шилдгээр шалгарсан уран бүтээлийг энэ онд БНСУ-ын Инчон хотод болох Азийн спортын наадам сурвалжлах эрх болон онгоцны тийзээр шагнах юм байна.

Б.Хайдав

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …