“Болор цом-31” наадам Өвөрхангайд болно

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж буй юм.

“Болор цом-31” наадамд оролцох шүлгийг энэ сарын 20-ныг дуустал МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. Өнгөрсөн жилийн наадам Улаанбаатар хотноо болж яруу найрагч Н.Гантулга түрүүлж байсан бол түүний өмнөх жил Архангай аймагт болж яруу найрагч Д.Болдхуяг цомын эзнээр тодорч байсан билээ.

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …