Эхэс кальцижсанаас хүүхдийн өсөлтөд саад болдог

4dd1afc5e541eefc5476b2a355b6697cХортой кальцийн хуримтлал бие организмд бактерийн халдвар үүсгэдэг болохыг оросын эрдэмтэд тогтоожээ. Зөөлөн эдийн давсжилийг зөвхөн маш хүчтэй оптикийн тусламжтайгаар харж болох бичил организм-нанобактерууд үүсгэдэг байна. Энэ нь давсаг, бөөрөнд чулуу болон артерийн товонг үүсгэдэг. Харин жирэмсэн эмэгтэйчүүдэд нанобактерууд үргийн эмгэг хөгжил өдөөх аюултай юм.

Фосфат кальции бол хорон давс бөгөөд түүний хуримтлал цус тээгч судаснууд, эхэс, бөөр, давсгийг гэмтээдэг байна. Гэвч эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү ихээр кальцийн чулуунаас зовж шаналдаг юм. Эрдэмтэд удтал үүний тайлбарыг хайжээ.

Оросын нэлээд олон судалгааны төвүүд, тэдний дунд Оросын ШУА-ийн бичил организмын биохими, физиологийн хүрээлэн болон Москва орчмын Пущины улсын байгалийн ШУ-ны хүрээлэнгийн мэргэжилтнүүд кальци фосфатын товон бүрэлдсэнээр нанобактерийн халдварыг үүсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Нанобактерийг XX зууны эцсээр олж илрүүлсэн бөгөөд 100-300 нм хэмжээтэй тэднийг зөвхөн цахилгаан микроскопоор л олж харж болох юм. Эдгээр бичил организмуудыг хэмжээг нь үндэслэн нэг бүлэгт хамруулдаг боловч шинж чанар нь бага судлагджээ.

Гагцхүү баттай тодорхой болсон зүйл нь организмд кальц хуримтлагдахад оролцдог явдал юм. Кальцижсан эд эсийн шинжилгээ эдгээр хэсэгт нанобактер байгааг гарцаагүй илрүүлдэг байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр бактерууд харьцангүй эмгэг учир бэлгийн замаар дамжин халдварлах боломжтой юм.

«Давсаг чулуужих өвчний тархалт эр, эм хүйст ялгаатай тохиолддог нь нанобактерийн халдвар дамжих хүйсний онцлогийн үр дүн байж магад гэж ШУ-ны бүлгийн оролцогч, биологийн ухааны доктор Полина Шварцбург тайлбарлаж байна.

«Эрчүүдэд бэлгийн болон шээс ялгаруулах систем маш ойр зэргэлдээ оршдог бол харин эмэгтэйчүүдийн хувьд тэдгээр нь тусдаа юм». Иймээс эрчүүдэд бөөрөнд чулуу үүсэх эрсдэл өндөр байдаг.

Эрдэмтдийн таамаглалыг саяхны тэдний шинжилгээ нотолж байгаа юм. Тэдний мэдээгээр кальцижсан зөөлөн эдийн үндсэн хэсэг эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай байдаг байна.

Нанобактерийн тусламжтайгаар шээсэнд эсрэг биетийг илрүүлэхэд эрүүл эрэгтэй хүний 30%-д, эмэгтэйчүүдийн ердөө 10%-д нь л тааралдсан байна. Нанобактер дэх эсрэг биетийн түвшин ихэссэн нь эрчүүдийн бусад эмгэг: туруу булчирхайн үрэвсэл, архаг таазны өвдөлтийн хам шинж зэрэгт ажиглагддаг юм.

Эдгээр 2 өвчний үед зөөлөн эдийн кальцижалт голцуу явагддаг. Ихэнх өвчтөнд зөвхөн антибиотик эмчилгээ л тусалдаг юм.

Эмэгтэйчүүдийн хувьд нанобактераас юуны өмнө эхэс өртөн, хүүхдийн хөгжилд нөлөөлдөг байна. Эхэс кальцижсанаас түүний өсөлтөд саад болдог. Эхэст кальцийн хуримтлал бий болоход нанобактер оролцдог болохыг оросын мэргэжилтнүүд нотолжээ.

Тэд кальцижсан эхэсийн эд эсэд ионт кальцийн уусмалаар ханасан маш бичил хөндийг олж илрүүлсэн байна. Харин энэ хөндийд үргэлж нанобактерууд олддог байна.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …