Ховд аймаг: Аймгийн хүн ам 2.3 хувиар өсчээ

219Төв суурин газар шилжин явагсдын тоо жил ирэх тусам өссөөр байгаа энэ үед  нутагтаа сайхан амьдрах, нутагтаа эргэн ирэх боломж нөхцлийг нь хангахын тулд Ховд аймагт бүтээн байгуулалтын чамгүй ажлыг өнгөрсөн 2013 онд өрнүүллээ.

2012 онд Ховд аймгийн нийт хүн амын тоо 78449 байсан бол 2013 онд 80216 болж өссөн байна. Нутаг орондоо шилжин ирж суурьсан 717 хүн байгаа бол, 2368 иргэн шинээр мэндэлж, нийт хүн ам өмнөх оныхоос 1767 хүнээр буюу 2.3 хувиар өссөн байна. Аймгийн өрх 2013 онд 20618 болж өмнөх оноос 527 өрхөөр буюу 2.9 хувиар өссөн судалгаа байна. Нийт хүн амын 39859 нь эрэгтэй бол, 40357 нь эмэгтэйчүүд эзэлж байгаа аж.

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …