Зөвшөөрөлгүйгээр гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсан Солонгос иргэдийг нутаг буцаажээ

indexГадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас хийсэн ээлжит хяналт шалгалтын хүрээнд Монгол Улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн үндэслэлээр 12 дугаар сарын сүүлээр БНСУ-ын гурван иргэнийг албадан гаргалаа.

Манай улсад жуулчлахаар ирсэн дээрх гурван иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсныг тогтоожээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох журамд заасны дагуу эдгээр иргэний Монгол Улсад орж ирэх эрхийг гурван жилээр хассан байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …