Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцор, эсвэл Үндсэн хуулиа “оршуул”

   Hewlel baga hural      Монгол улс нь 1924 онд анхны үндсэн хуулиа баталж Үндсэн хуульт Бүгд найрамдах улс гэдгээ зарлаж байсан. 1992 онд анхны Ардчилсан үндсэн хуулиа баталж тус үндсэн хуулиар төрийн институцыг үүрэг оролцоогоор нь заагласан юм. Үндсэн хууль нь иргэн бүрийг эрх тэгш эрхтэйгээр тунхаглаж, иргэн бүрийн эрхийг баталгаажуулж өгсөн билээ.

      Гэтэл 2012 оноос АН засаг барьж Н.Алтанхуяг Монгол улсын Ерөнхий сайд болсноор Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн байна. Тиймээс Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцор, эсвэл нэгэнт дагаж мөрдөгдөж байсан Үндсэн хуулиа “оршуул”  гэдэг шаардлага хүргэж байгаа аж.

    Шаардлагыг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос 2013 оны нэгдүгээр сарын есний өдөр 13:00 цагт Монгол улсын анхны урт хэмжээстээр буюу Үндсэн хуулийг 40 метр уртаар хэвлэн Төрийн тэргүүнд хандах ажээ.

Ерөнхий сайдын Үндсэн хууль зөрчсөн зарим фактуудаас:

  1. Монгол улсын засгийн газрын 2012 оны 11-р сарын 30-ны өдрийн 83 дугаар захирамжаар Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилсон нь Үндсэн хууль зөрчисөн үйлдэл болсон.
  2. Дорнод аймгийн ИТХ-аас аймгийн Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлэхэд “Төрийн албанд гураваас дээш жил ажилласан байх шалгуур тавьсан” боловч Баянхонгор аймагт Д.Жаргалсайхан, Төв аймагт Д.Баярбат нарын төрийн албанд ажиллаж байгаагүй хүмүүсийг хууль зөрчин засаг даргаар батламжилсан.
  3. Хөвсгөл, Дорнод аймгуудад Ерөнхий сайд аймгийн Засаг даргын түр үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон нь үндсэн хууль зарчсөн үйлдэл болохыг хүлээн зөвшөөрсөн. Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө, өмнөх тогтоолоо хүчингүй болгосон гэх мэт юм.

Б.Хайдав

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …