Төрийн банкны ТУЗ-хөний 90 саяын “но” илэрсэн бололтой

indexлогоУлсын гэх тодотголтой “Төрийн банк”-ныхан до­тоод­доо нэлээд бужиг­наантай байгаа бололтой. “Шинэ он солигдох мөчид тус банк­ны хэд хэдэн акулуудыг ба­ривчилж цагдан хорьсон” тухай бор шувууд жиргэж эх­лээд байна.

Гэхдээ одоогоор тэдний нэр, албан тушаал тодор­хойгүй байгаа ч эх сур­вал­жийн мэдээлснээр Тө­рийн банкны Бизнес хариуц­сан дэд захирал Н.Амгаланг цаг­дан хорьсон аж. Харин зарим эх сурвал­жууд “Тус банкны өмнөх захирлууд болон ТУЗ-ийн гишүүд тус бүр хувьдаа 90 сая төгрөг завш­сан гэх асуудлаар шалгагдаж байсан. Ямар нэгэн но-той үйлдэл илэрсэн учраас тэднийг хорьж шал­гах болсон байх” хэ­мээн мэ­дээлж байсан.

Ямартай ч өмнө нь тус банкыг удирдаж бай­сан гүй­цэтгэх захирал Ж.Отгон­­билэг бо­лон тус банк­ны ТУЗ-ийн гишүүд банкинд ажиллаж байх ху­гацаандаа урамшуулал хэ­мээн өөрс­дийгөө шагнаж, 90 сая төгрөг залилсан нь мөр­дөн бай­­­цаалтын үеэр тогтоогдож байсан билээ. Дээрх хэрэг нь АТГ-т харьяалаг­­дахгүй уч­раас харьяаллыг нь тогтоон хэр­­гийг нь шилжүүлж бай­сан юм.

 Р.Төгс

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …