“Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

indexНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга захирамжилсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

“Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга  хэмжээний төлөвлөгөө:

Арга хэмжээний нэр  Хугацаа
1. Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, хэм хэмжээг танин мэдүүлэх үүднээс дараахь арга хэмжээг зохион байгуулах:-Үндсэн хуулийн талаарх видео хичээлийг МҮОНТ, ТВ-5, UBS телевизээр шууд дамжуулах 2014.01.13-ны Даваа гараг
2. Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, иргэдтэй уулзалт ярилцлага хийх ажлыг зохион байгуулах 2013.12.20-ны дотор
3. Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2014.01.12-ны Ням гараг 14.00 цаг Бөхийн өргөөнд
4. Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх 2014.01.13-ны Даваа гараг 11.40 цаг
5. Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт 2014.01.13 Даваа гараг 12.00 цаг Төрийн ордон, Парламентын түүхийн хөгжлийн танхимд
6. АИХ-ын депутатуудыг УИХ-ын удирдлага хүлээн авч уулзаж ярилцах 2013.01.13-ны Даваа гараг 13.00 цаг Төрийн ордон “А” танхимд
7. Үндсэн хуулийн өдөрт зориулсан аймаг, нийслэл болон улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулах 2013.11.20-2014.01.11-12Төрийн ордон

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …