Жудо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ маргааш эхэлнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Нэгдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Яармаг дахь “Буянт-Ухаа” спортын ордонд болох тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд болох бол багийн тэмцээнд эрэгтэй 66, 73, 81, 90, +90 кг, эмэгтэй 52, 57, 63, 70, +70 кг-ын жингийн бөхчүүд өрсөлдөнө.

 Жингийн барилдаанууд нэгдүгээр сарын 8, 9-нд болж, багийн тэмцээн сүүлийн өдөр буюу 10-нд болох юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа 8-нд 15.00 цагаас эхлэх ба нээлтийн ёслолд Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд, албаны хүмүүс оролцоно.

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг тэргүүтэй Монголын шилдэг жүдочид бүгд өрсөлдөнө. Улсын аваргын жин тус бүрт түрүүлсэн тамирчныг Монголын жүдо бөхийн холбооноос зардлыг хариуцан Олон улсын Жүдо бөхийн холбооны гранпри тэмцээнд оролцуулах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх зэрэг боломжийг олгож байгаа юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ЖҮДО: Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -63 …