
Тодруулбал, Т.Дашдэлэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг тогтоож Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, н.Бямбаноровт 7.1 жил, н.Сэргэлэнбаатарт 5.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийтгэсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, Т.Дашдэлэг нар нь 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан юм. Тэдний эл хэрэг нь БНАСАУ улсын зүгээс онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир манай улсад шилжүүлсэн гэх 1.5 сая ам.доллараа эргүүлэн авахаар хандсанаар ил болсон билээ.