Ховд аймаг: 2013 онд мал таван төрөлдөө өсжээ

4982013 оны эцсээр 7042 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, 14645 малчид мал аж ахуйн салбар ажиллаж байна. Жилийн эцсийн тооллогоор мал 2241.1 мянган толгойд хүрсний дотор тэмээ 18.8, адуу 83.7, үхэр 115,0, хонь 846,1, ямаа 1177,5 мянган толгойг тус тус тоолуулж, мал урьд оныхоос 109.9 хувиар буюу 202.7 мянган толгойгоор, мал 5 төрөл дээрээ 0.2-92.2 мянган толгойгоор өссөн дүн гарсан байна. Малыг бүтцээр нь авч үзвэл 0.8% тэмээ, 3,7 % нь адуу, 5,1 % нь үхэр, 37,8 % нь хонь, 52,6 % нь ямаан сүрэг тус тус эзэлж, ямаан сүргийн тоо урьд оныхоос 8,5 % буюу 92,2, хонин сүргийн тоо 11,6 % буюу 87,9 мянгаар өсөж өсөлт өндөртэй сүргийн тоонд орж байна. Нийт мал сүргийн 0,3 % буюу 8,5 мянган мал албан газар, аж ахуйн нэгжийн мал, 99,7 % буюу 2232,6 мянга нь иргэдийн мал эзэлж байна гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …