Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэхгүй

d95cef0e27bbe8e8bigНийслэлийн төв талбайд байрлах жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх гэж байна гэсэн мэдээлэл тархаад байсан.

Тэгвэл энэ асуудалд НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар “НИТХ-ын хуралдаан болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай  хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэсэн тайлбар өгсөн байна.

Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар, “Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх ямар нэг төлөвлөлт байхгүй” гэжээ.  Дашрамд дуулгахад, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор нийслэлийн төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрэмжит болгосон бөгөөд тухайн үедээ Д.Сүхбаатар жанжины  хөшөөг нүүлгэн шижүүлэхгүй гэдгээ албаныхан хэлж байсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …