Монголын Залуучуудын Намыг бүртгүүлэхээр Улсын Дээд Шүүхэд өргөн барьлаа

mznМонголын ирээдүй болсон залуу үеийнхэн эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүйн төр нийгмийнхээ өмнө үүрэг хариуцлагаа хүлээн, өөрсдийн санаа бодлоо нэгтгэн Монголын Залуучуудын Намыг байгуулахаар Улсын Дээд Шүүхэд холбогдох баримт бичгээ өргөн барилаа. Залуучууд хэлэхдээ дэлхийн томоохон улсууд өөрийн гэсэн залуучуудын намтай байдаг бөгөөд манай улсын хувьд хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг тул Залуучуудын нам байх ёстой гэж үзсэн байна. Учир нь залуучуудын санаа бодол, хүсэл тэмүүлэл, үүрэг хариуцлага дээр тухайн улсын ирээдүйн тусгаар тогтнол оршин тогтнож байдаг гэж үздэг. Одоогоор монголын залуучуудын намын гишүүдийн тоо хот,  хөдөөгийн залуучууд нийлсэн нийт 915 гишүүнтэйгээр байгуулагдаж байгаа юм. Монголын Залуучуудын Намыг Улсын Дээд Шүүх бүртгэж авна гэдэгт тус намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болсон оюутан залуучууд гүнээ итгэлтэй байгаа гэнэ.

 Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …