Техник, технологийн ахлах сургууль 120 сурагч элсүүлнэ

    32_c015e194c676c0b49c2b182eb159072289e86053   Техник, технологийн дээд сургууль дэргэдээ ахлах сургууль байгуулахаар тусгай зөвшөөрлөө өнгөрсөн сард авсан. Тус ахлах сургууль нь ирэх зургадугаар сард элсэлтээ авч, есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх ажээ.

       Есдүгээр анги төгссөн математик, техник сэтгэлгээ сайтай сурагчдаас 120 хүүхдийг сонгон гурван бүлэгт элсүүлэхээр төлөвлөсөн байна. Нэг бүлэг нь Японы коосен буюу Монголд байхгүй сургалтын тогтолцоогоор хичээллэх аж. Тодруулбал хүүхэд таван жил сурч, дэд бакалаврын зэрэгтэй, инженер болж төгсөх гэнэ. Харин нөгөө хоёр бүлэг нь гурван жилийн сургалттай байна.

      Тус сургуулийн шинэ байрны зураг төслийг гаргачихсан бөгөөд хичээлийн зургаан танхимтай, хоёр давхар барилгыг сургуулийн хөрөнгөөр барих аж.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …