Д.Эрдэнэбаатар: Найдваргүй болсон хүмүүсийг хөнгөвчлөх эмчилгээ гэж ойлгож болно

Д.Эрдэнэбаатар: “Найдваргүй болсон хүмүүсийг бурханы оронд очихын өмнөх хөнгөвчлөх эмчилгээ  гэж ойлгож болно…”

Манайд хорт хавдраар өвчлөгсөд олширсон нь нийгмийн стресс бухимдлаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж байна. Монголд нэн тэргүүнд сэтгэл заслын эмчилгээ хийгдэх шаардлагатай атал харамсалтай нь энэ төрлийн эмчилгээ манайд харьцангуй ховор хийгддэг ажээ.  Гэтэл ганц хорт хавдар ч биш бүх өвчний 70-80 хувь нь сэтгэл зүйн шалтгаанаас болдог гэнэ.  Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх тасагт хорт хавдар нь сүүлийн шатанд орсон хүмүүст сэтгэл заслын эмчилгээ хийдэг “Ариусахуйн ертөнц” сэтгэц, сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

Таныг  хорт хавдар нь сүүлийн шатандаа орчихсон хүмүүсийг сэтгэл зүйгээр нь эмчилдэг гэж сонссон юм байна. Мэдээж сэтгэлийн гутралд орсон хүний сэтгэлийг нь эмчилнэ гэдэг амаргүй. Хараад байхад таныг гээд зориод ирдэг хүмүүс их байх юм.

Мэдээж хорт хавдар гэдэг бол бие мах бодийн хүнд өвчин. Хүн энэ үедээ сэтгэл санааны маш хүнд хямралд ордог. Гутрал, өвдөлт, айдас түгшүүр энэ болгоныг эмчлэх цогц арга байх ёстой. Тэгэхээр сэтгэл заслын эмчилгээний янз бүрийн арга байдаг. Үүнд ховс, төсөөлөх эмчилгээ, танин мэдэхүйн сэтгэл засал гэх мэтчилэн аргууд байдаг. Тийм аргуудыг эмчилгээнд ашигладаг.

Мэдээж сэтгэлийн дарамт гутралтай хүмүүсийг янз бүрийн эм тариагаар биш зүгээр яриагаар эмчилнэ гэдэг их хэцүү. Тэгэхээр та хүмүүсийг ихэвчлэн ховсдож эмчилдэг үү?

Тийм. Сэтгэл заслын эмчилгээ гэдэг маань өөрөө цогц гэсэн шүү дээ. Өвчтэй зовиуртай хүнтэй наад зах нь ярилцахад л хамгийн түрүүнд тэр зовиурууд багасах тал байдаг. Яг тэр өвчин зовиурыг ойлгоод гэх юм уу даа.

Та Хавдар судлалын үндэсний төв дээр очиж сэтгэл заслын эмчилгээ хийдэг гэл үү.  Долоон хоногийн хэдэн өдөр тэнд очдог вэ.  Яг одоогоор хорт хавдар нь сүүлийн шатандаа орчихсон хэдэн хүн танд эмчлүүлж байна?

Яг тоо статистикийг цээжээр мэдэхгүй байна.  Манай эмнэлгийн тайлан дээр байгаа. Би Хавдар судлалын үндэсний төв дээр долоо хоногт нэг удаа л буюу Лхагва гарагт очдог. Яг үнэнийг хэлэхэд үнэхээр үр дүнд хүргэе гэвэл энэ эмчилгээг удаан хугацаагаар системтэй хийх ёстой байдаг. Харамсалтай нь долоо хоногт нэг удаа, хоёр цагаар очино гэдэг хангалтгүй.  Зүгээр нэг бэлэг тэмдэгийн гэх юм уу даа, зохих хэмжээгээр тухайн үед нь хөнгөвчлөх эмчилгээ хийдэг… үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …