ЦЕГ-ыг гурван дэд даргатай болгожээ

imagesЦагдаагийн албаны ту­хай хуулийг мөрдөж эхэл­сэнтэй холбоотойгоор тус газрыг гурван дэд даргатай болгож, 157 хүнтэй бол­гон өргөжүүлсэн байна. Ши­нэ хуулийн дагуу ЦЕГ-т өмнө нь ажиллаж байсан С.Баа­таржав, Ж.Ган­баатар нар дээр нэмж Д.Эрдэ­нэ­­баа­та­рыг дэд даргаар томилжээ.

Дэд ху­рандаа Д.Эрдэнэ­баа­тар өм­нө нь ЦЕГ-ын Хуу­лийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж. Харин хурандаа Ж.Ганбаатар ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Үйл ажиллагааг дэмжих албаны даргаар ажиллана.

Мөн ЦЕГ-ын Захир­гаа­ны удирдлагын газрыг та­тан буулгажээ. Тус газ­­рын дарга, хурандаа Д.Адьяаба­за­рыг албан тушаалаас нь чө­лөөлсөн бол Хүний нөөц, сургалтын хэлтсийн дэд дарга Г.Баясгаланбатыг чө­­­­­­лөөлж, оронд нь О.Мөнх­батыг томилсон байна. Дэд хурандаа О.Мөнхбат өмнө нь Санхүү ар талын газрын тасгийн даргаар ажиллаж байсан аж.

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …