МАН-ын эмэгтэйчүүд шинэ удирдлагатай болно

020035f69462c1debig_500x500МАН-ын дэргэдэх  Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо сар шинийн өмнөхөн чуулганаа хийж, бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт хийх нь тодорхой болжээ. Уг холбоог УИХ-ын гишүүн Д.Оюунхорол толгойлдог бөгөөд 2011 онд НАМЭХ-ны чуулганаар түүнийг тэргүүнээр сонгосон байдаг. Гэтэл сонгогдсоноосоо хойш дүрэм ёсоор хоёр жил тутам хуралдах ёстой чуулганаа хийгээгүй гэх хэл ам дагуулаад байгаа. Намд олон жил тууштай ажиллаж, морь нохой мэт зүтгэж байсан олон эмэгтэйчүүдийг үеэ өнгөрөөсөн хэмээн ил далд ад шоо үзэн, тэргүүн эгнээнээс шахаж, хэн ч танихгүй годгор охидуудаар ‘’туг бариулж’’, олны өмнө  холион бантан хутгах  болсонд энэ намын эмэгтэйчүүдийн байгууллагын харалган үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэгсэд олширч, намын даргынх нь чихийг улайлгасаар хэдэн жилийн нүүрийг үзэв. Намын бүсгүйчүүд ч Д.Оюунхоролд  тал муутай хандах болсоор удаж байна. Хууччуудаа жийж шинээр гаргаж ирсэн бүсгүйчүүд нь алхам тутамд онигоонд орж, бусдын олз болсоор байгаа. Тухайлбал МАН-ын  Орон нутаг хариуцсан  нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан  Ж.Сүхбаатарыг жийж, оронд нь Х. Булгантуяа  гэх хаана ирсэнээ ч мэдэхгүй,  хаана яваагаа ч ухаарахгүй эмэгтэйгээр сольсон байх жишээтэй.  МАН-ын 27 дугаар хурлаар шинэ бүтэц бүрэлдүүлэхэд туршлагатай олон эмэгтэйчүүд шугамын гадна үлдэж,  хэний ч танихгүй годгор охидууд намын удирдах зөвлөлд тухалж, юу ярьж байгаагаа ч ойлгохгүй хэлээ хазлах болсонд олон хүний эгдүүцлийг хүргэж буй.  Өөрийгээ засаад улсаа зас гэдэг. Гэтэл Х.Булгантуяа гэх хэний ч юм бэ кранаар өргөгдөн гэнэт хойморт  гарч ирсэн бүсгүй  МАН-ын 27 дугаар их хурал дээр үг хэлэхдээ Н.Энхбаяр даргадаа баярлалаа гэж бантан хутгасан бол өнгөрсөн  оны заагт болсон Алтансарнайн шалгаруулалтан дээр бас л  үг хэлэхдээ, Алтансарнай медаль авсан хүмүүстээ талархлаа ухааны юм ярьж танхим дүүрэн нирхийтэл инээлгээд авсан. Ардын нам арай ч ингэж доройтож явсан түүх бий  бил үү. Багтаж ядсан олон мянган боловсон хүчинтэй гэгдэх энэ намын туршлагатай тулхтай чадвартай,  хал үзэж хат суусан олон эмэгтэйчүүд нь хаачив аа, лидергүй болохтоо тулаа юу  хэмээн алмайрахад хүргэжээ.  Сүүлийн үед намын  эмэгтэйчүүдээ аль хэний хүн гэдгээр нь алагчлан арагш нь шидэж, буланд шахан  хэн ч биш байлгах нь энүүхэнд. Цагтаа энэ намыг чадуу явахад нь хүч хөдөлмөрөө төдийгүй хөрөнгө мөнгөө ч хаяж, залуу халуун насаа золигт гарган зүтгэж  байсан гишүүдээ голд нь  ортол  гомдоон,  намаа орхиход хүргэсэн гашуун жишээ олон. Хүрээгээ тэлж, хүчээ авах байтугай хурлаа ч олигтой хийж чадахгүйгээс  хуралд суух  хүн ховордсон  тул тус намын  эмэгтэйчүүд  хүчин мөхөсдөж,  хий дэмий л булан тохойд уулзаж, бувар бувар хийхээс хэтрэхгүй болжээ. Энэ бүхний эцэст намын дарга нь ч өөрчлөгдөж, бүтэц бүрэлдхүүнд өөрчлөлт орсоноор эмэгтэйчүүдийн байгууллагын  удаан үргэлжилсэн  хямрал эцэслэгдэх найдвар  төрж эхэлсэн гэнэ.  Удахгүй болох чуулганаараа удирдлагаа солих нь тодорхой болжээ. МАН-ын дарга нь ч  үүнийг илт дэмжиж байгаа мэдээг эх сурвалж Төрийн ордноос бидэнд ирүүлэв. Дараагийн удирдлага хэн болох таамаг ч яригдаж эхэлсэн. Бидэнд олдсон мэдээгээр Нийслэлийн Засаг даргын  орлогч даргаар   ажиллаж байсан Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн асан Б.Долгор, Монгол туургатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарын нэрс дуулдаж байна. Харин бичигдээгүй хэвшсэн дүрмээр бол  хэнээр дараагийн тэргүүнээр  тавихыг өмнө нь тэргүүнээр ажиллаж байсан хүний  санал болгох хувилбарыг намын удирдлагууд илүү сонсох нь мэдээж. Бодлогын эхний хувилбарт Ц.Цогзолмаагийн нэр илүү шаанстай яваа мэдээ бий. Харин хэнээр шинэ удирдлагаа сонгох нь ойрын өдрүүдэд болох НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн хурлаас эхний чимээ гарах бололтой.

aravt.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …