Жүдо бөхийн хөнгөн жингийн улсын аваргууд тодорлоо

imagesЖүдо бөхийн 2014 оны УАШТ-ий хөнгөн жингийн аваргууд тодорчээ. Тодруулбал, Буянт-Ухаа спорт цогцолборт өчигдөр эхэлсэн УАШТ-ий хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын  жинд тамирчид хүчээ сорьсон байна.

УАШТ-ий хөнгөн жингийн медальтнууд:

Эрэгтэй:

60 кг:

Алт: ОУХМ Г.Болдбаатар /”Хангарьд” спорт хороо/

Мөнгө: М.Ганболд /Биеийн тамирын сургалттай тусгай дунд сургууль/

Хүрэл: Г.Хэрлэн /”Женко” клуб/, Ц.Цогтбаатар /ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/

66 кг:

Алт: ОУХМ Д.Төмөрхүлэг /”Женко”/

Мөнгө: А.Батсуурь /”Алдар” спорт хороо/

Хүрэл: Ч.Болдбаатар /Булган аймаг/, Д.Алтансүх /”Хангарьд”/

73 кг:

Алт: Б.Хишигбаяр /Баянзүрх дүүрэг/

Мөнгө: ОУХМ С.Мияарагчаа /”Хүч” спорт хороо/

Хүрэл: Х.Амартүвшин /Өвөрхангай аймаг/, М.Дагвадорж /”Хилчин” спорт хороо/

Эмэгтэй:

48 кг:

Алт: Г.Отгонцэцэг /”Хилчин” спорт хороо/

Мөнгө: Ж.Чанцалдулам /”Алдар” спорт хороо/

Хүрэл: Г.Хулан /Орхон-Уул аймаг/ Б.Хорлоодой /Өвөрхангай аймаг/

52 кг:

Алт: Ч.Аззаяа /”Хилчин” спорт хороо/

Мөнгө: Э.Гэрэлмаа /ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/

Хүрэл: С.Солонгогэрэл /”Алдар” спорт хороо/, О.Анужин /Тэмүүжин/

57 кг:

Алт: ОУХМ Д.Сумъяа /”Хилчин” спорт хороо/

Мөнгө: Гавьяат тамирчин М.Бундмаа /”Хүч” спорт хороо/

Хүрэл: Т.Амаржаргал /Тэмүүжин/, А.Батзул /”Женко” клуб/

63 кг:

Алт: ОУХМ Б.Мөнгөнчимэг /”Женко” клуб/

Мөнгө: ОУХМ Б.Ганхайч /”Женко” клуб/

Хүрэл: ОУХМ Т.Баттөгс /”Хүч” спорт хороо/, Л.Мөнгөнтуяа /”Шонхор-Олимп” дээд сургууль/

Дашрамд дурьдахад, жудо бөхийн УАШТ өнөөдөр хүнд жингийн төрөлд явагдах бөгөөд маргааш хаалтаа хийх юм.

index

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …