Төрийн өндөрлөгүүд, намын бүлгийн дарга нарт Үндсэн хуулийг видео хэлбэрээр тараана

hНийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны залуучууд Үндсэн хуулийн өдөрт зориулан Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн “Огцруулах уу, Оршуулах уу” нэртэй эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.

Жагсаалд оролцогчид ерөнхий сайдыг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 26-р тогтоолдоо Төрийн албанд “түр орлон гүйцэтгэх” журам гаргасан, Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 83-р захирамжаар Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилохдоо Үндсэн хуулийн 11-р зүйлийн 1 дэх заалт, 14-р зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2, 3, 5 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзжээ. Мөн Стандарчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг хууль зөрчин ажлаас нь халж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Баянхонгор, Төв аймгийн Засаг дарга нарыг томилохдоо Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь заалт, 45-р зүйлийн 1 дэх заалт, 45-р зүйлийн 2,3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, Хөвсгөл, Дорнод аймгуудын засаг даргын түр орлон гүйцэтгэгч томилсон нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь заалт, 60-р зүйлийн 2,3 дахь заалтуудыг тус тус /нийт 5 удаа/ Үндсэн хуулиа зөрчсөн учраас Үндсэн хуулийн өдөр эсэргүүцэн тайван жагсаал хийж, Н.Алтанхуягийг огцрохыг шаардаж байгаа ажээ.

Мөн тэд ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль зөрчсөн үйлдлүүд нь хэрээс хэтрэн иргэний эрхэнд халдаж, тэдний дургүйцлийг хүргэж байна хэмээн үзэж, огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болсон тухайгаа ч дуулгалаа.

Сонирхуулахад, НАМЗХ-оос Төрийн гурван өндөрлөг, УИХ дахь намын бүлгийн дарга нарт Үндсэн хуулийг хэвлэж, видео хэлбэрээр тараах гэж байгаа аж.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ахиулахад иргэний нийгэм, төр засгийн байгууллагууд, иргэн бүрийн хүчин чармайлт чухал

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалт эхэллээ. Чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар …