180 сая төгрөгийн үнэтэй “Чингис” брендийн үзэг худалдаанд гарчээ

“Монблан” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй дэлгүүрт нэг бүр нь 180 сая төгрөгийн үнэтэй ердөө 35 ширхэг “Чингис хаан” үзгийг худалдаалж эхэлжээ.

5av0t25cnehc3933mt36gnqttk

Үзэгний их бие нь 925 сорьцтой мөнгө, тусгай бүрхүүлтэй бөгөөд 950 сорьцтой цагаан алтан оруулгаар монгол эмээл, зэр зэвсгийг дүрсэлжээ.  Ар хэсэгт сумны зэвийг дүрсэлж, 0.5 кратын цэвэр алмаз шигтгэсэн байна. 750 кратын цэвэр алтан хошуунд нь талын бүргэдийг сийлсэн бөгөөд тагийг нь Монгол баатар эрийн дуулганы хэлбэрийг бэлгэдэн, Чингис хааны нөж атгаж төрсөн түүхийг илтгэн улаан бадмаараг шигтгээг суулгаж өгсөн байна.

4gpb4gbk67n2cmuedhdeuk4heb

Санал болгох мэдээ

Өнөөдөр “Монгол бахархлын өдөр”

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-нд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн “Монгол бахархлын …