Польшийн визийг Монголоос авах боломжтой боллоо

ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Бүгд Найрамдах Польш Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын газрын дарга Кристоф Позниакийг Польшийн талын хүсэлтээр энэ сарын 8-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Польшийн ЭСЯ-ны Консулын газрын дарга Кристоф Позниак 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Польш Улс руу зорчих монгол иргэдэд 90 хүртэлх хоногийн виз олгох боломжтой болсон тухай, энэ талаарх холбогдох гэрээг Чехийн талтай  байгуулсан тухайгаа мэдээлэв.

Ийнхүү Польшийн визийг Монгол Улсаас авах боломж нээгдсэнээр монгол иргэд гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, виз авах зардал чирэгдлийг  багасгахад бас нэгэн хувь нэмэр болж буй юм.

Өмнө нь тус улсад зорчих визийг Бээжин дэх Польш Улсын ЭСЯ-наас авдаг байсан бөгөөд өнгөрөгч онд гэхэд 1400 гаруй монгол иргэн Польшид зорчих виз авсан аж.

Санал болгох мэдээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаарх мэдээлэл

Улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт …