Төрсөн нутаг, ах дүү гэр бүлийн харилцааны нандин сайхныг өгүүлсэн “Шарга даага” УСК өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Кинонд нутаг руугаа гүйсэн шарга даага болон өссөн гэрээ санагалзах бяцхан хүүгийн тухай өгүүлэх аж.Гол дүр Галт хүүг өргөж авсан авга ах нь өөд болсноор киноны үйл явдал эхлэх бөгөөд төрсөн гэртээ эргэж ирсэн нь хүүд тийм ч таатай байсангүй. Үргэлж л өссөн гэрээ санагалзана. Наадам болох гээд нутгийн хүмүүс хөл ихтэй байхад Галтын зүрх л шаналгаатай. Тэгтэл тэдний уяан дээр нэгэн шарга даага гүйн ирнэ. Нутаг руугаа эргэн тэмүүлж яваа тэр даагыг унаж, наадамд уралдах хүсэл тээн, Галт бэлтгэж эхэлснээр кино цааш өрнөх юм байна.
Уг кино нь Пусаны кино наадмын “Азийн урлаг” хэсэгт шалгарсан гэдгийг санаж байгаа байх. “Шарга даага” киноны найруулагчаар Ч.Хоролдорж, зураглаачаар Япон хүн ажиллажээ.